This is custom heading element

Танилцуулга

Өмгөөллийн Bayar & Oka Partners ХХК-ийг Монголын болон Япон Улсын туршлага бүхий өмгөөлөгчид хамтран 2022 онд үүсгэн байгуулсан. Бид дотоод, гадаадын хувь хүн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлөх зэрэг хууль зүйн үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.

Түүнчлэн, манай хуулийн фирм нь хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эрх зүйн сургалт, хууль тогтоомжийн мониторинг судалгаа, бодлогын судалгаа, аж ахуйн үйл ажиллагааны талаар хууль зүйн дүгнэлт гаргах (due diligence), зөвлөмж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг.

Өмгөөллийн Bayar & Oka Partners ХХК нь үндсэн 3 өмгөөлөгч, үүсгэн байгуулагчтай бөгөөд тус фирмийн өмгөөлөгчид нь Иргэний эрх зүй, Арилжааны эрх зүй, Компанийн эрх зүй, Банк, санхүүгийн эрх зүй, Үнэт цаасны эрх зүй, Захиргааны эрх зүй, Шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх (ADR) чиглэлээр мэргэшин ажиллаж байна.
Бид итгэлцэл, мэргэжлийн ур чадварыг чухалчилж, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгийн боломжит өндөр төвшинд байлгахын төлөө зорин ажилладаг.

Гишүүдийн танилцуулга

3

Сарангэрэлийн Батбаяр

2

Ока Хидэо

4

Ганпүрэвийн Цагаанбаяр