Баяр & Ока партнерс

Монгол, Япон төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэшсэн, тогтвортой, бизнесийн эрх зүйн орчныг хөгжүүлэгч тэргүүлэгч хуулийн фирм байхыг зорьж байна.

Энэ хүрээндээ дараах алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

Үнэт зүйл, зарчим

Үйлчлүүлэгчийн эрх ашгийг эн тэргүүнд тавих

Бид үйлчлүүлэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд эрхэмлэж, үйлчлүүлэгчийн хүсэл, шаардлагад нийцсэн, хууль ёсны хийгээд хамгийн боломжит үр дүнд хүрэхийн төлөө ажиллана.

Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх

Бид үйлчлүүлэгчийн эрх ашигт харшлах ашиг сонирхлын зөрчин бүхий үйлдлээс ангид байж, үйлчлүүлэгчийн итгэлийг эрхэмлэж, чин шударгаар ажил үүргээ гүйцэтгэнэ.

Итгэл үл алдах

Бид шударга ёс, итгэл үл алдах зарчмыг тууштай баримталж бүхий л ажил үүрэгтээ хандах бөгөөд үйлчлүүлэгчтэй бат бөх итгэлцлийг бий болгоно. Шударга хийгээд тэгш харилцаагаар дамжуулан үйлчлүүлэгчийн бидэнд итгэх итгэлийг бэхжүүлнэ.

Тасралтгүй, тууштай байх

Бид шударга хийгээд тасралтгүй, тууштайгаар үйлчлүүлэгчийн эрх ашгийн төлөө ажиллана. Үйл ажиллагаандаа тогтмол хяналт, дүгнэлт хийж, улмаар үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн ажил, үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана.

Алсын хараа

Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх

Бид хамгийн сүүлийн үеийн хууль зүйн болон бизнесийн орчны өөрчлөлтийг ажиглан судалж, тогтмол мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна. Хууль зүйн салбарын мэргэжилтний хувиар олон талт салбарт үйлчлүүлэгчид үнэ цэн болох хууль зүйн зөвлөгөө, шийдвэрлэх арга замыг санал болгоно.

Тогтвортой ажиллагаа

Бид бизнесийн эрх зүйн тогтолцооны хөгжилд тогтмол хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Монгол, Япон болон олон улсын асуудлыг ажиглаж, хууль зүйн мэргэжилтний хувиар хууль зүйн шинэчлэл,  бизнесийн орчны хөгжил, сайжруулалтад дэмжлэг үзүүлэн ажиллана.

Олон улсын төвшний мэдлэг

Бид Монгол, Япон, олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөх хууль зүйн фирм байхыг зорьж байна. Чанарын өндөр төвшний хууль зүйн үйлчилгээ үзүүлж, зөвхөн үйлчлүүлэгчийн хүсэл, шаардлага төдийгүй олон улсын бизнесийн комюнити болон хуульч, мэргэжилтнүүдийн  итгэлийг олж ажиллана.

Хамтын ажиллагаа

Манай фирмийн партнер, өмгөөлөгчид нь олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Тус итгэлцэл, хамтын ажиллагаанд суурилж үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Бидний үндсэн зорилго нь үйлчлүүлэгчийн бизнесийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.

Эрхэм зорилго

Монгол, Япон болон олон улсын бизнес эрхлэгчдийг холбосон гүүр болох.

Бид Монгол, Япон болон бусад улсуудын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, бизнесийн гүүр болохыг зорьж байна. Олон талт соёлын харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, олон улсын төвшинд бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Үйлчлүүлэгчдээ хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх

Бид үйлчлүүлэгчдээ чанарын өндөр төвшний мэргэжлийн хууль зүйн үйлчилгээг үзүүлнэ. Арвин туршлага, ур чадвар бүхий өмгөөлөгчдөөр багаа бүрдүүлж, үйлчлүүлэгчийн хүсэл, шаардлагад нийцсэн хууль зүйн үйлчилгээг үзүүлэх замаар үйлчлүүлэгчийн итгэлийг хийгээд сэтгэл ханамжийг дээшлүүлнэ.

Хувь хүнээс хамааралгүй институцийг бий болгох.

Бид хэн нэгэн хувь хүнээс хамааралгүй байж, институцийн хөгжлийг бэхжүүлнэ. Хамтын ажиллагааг чухалчилж, багийн ажиллагаагаар дамжуулан хууль ёсны боломжит үр дүнг гаргахын төлөө ажиллана.

Хуульчийн ёс зүй, нэр хүндийг эрхэмлэн, шударга ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах

Бид хуульчийн ёс зүй, нэр хүндийг эрхэмлэн, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллана. Зүй ёсны хууль зүйн арга хэрэгсэл, ёс зүйг дээдэлж, хуулийн дор бүгд тэгш эрхтэй хийгээд шударга байх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх санал, шийдлийг гаргахын төлөө идэвхийлэн ажиллана.

Дээрх зарчмыг үнэт зүйлгээ болгон үйл ажиллагаандаа даган мөрдөж, чанарын өндөр төвшинд хууль зүйн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээ баталж байна.

Дээрх алсын харааг гүйцэлдүүлэхийн тулд бид мэргэжлийн ур чадвар, тогтвортой ажиллагаа, олон улсын төвшний мэдлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан, үйлчлүүлэгчийн хүсэл, шаардлагыг хууль зүйн боломжит хамгийн дээд төвшинд хүргэн ажиллах болно.